Танилцуулга
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бидний тухай
ШУТИС Хэвлэлийн газар нь анх 1998 онд Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” төслийн санхүүжилт, Хэвлэлийн машин үйлдвэрлэлийн “ХАЙДЕЛЬБЕРГ” концерний дэмжлэгээр “Хэвлэлийн үйлдвэр сургалтын төв”(ХҮСТ) нэртэйгээр үүсгэн байгуулагдсан юм. 2002 оноос ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн дэргэд хэвлэлийн үндсэн техник тоног төхөөрөмжөө суурилуулан сургалтын үйл ажиллагаа болон үйлдвэрлэлээ албан ёсоор эхлүүлсэн.
ДэлгэрэнгүйЖилийн туршлага
Мянган ном
Сая брошур
Сая нэрийн хуудас
MUSTPUBLISHING
ЦАХИМААР ҮНИЙН САНАЛ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Эрхэм үйлчлүүлэгч та доорх заавартай танилцана уу
01 ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ
Захиалах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, техник үзүүлэлтийг захиалгын менежер болон эрхлэгчид мэдэгдэж урьдчилсан үнийн санал, бүтээгдэхүүн бэлэн болох тойм хугацааг гаргуулна. Мөн манай вэбээр урьдчилсан үнийн санал авах боломжтой.
02 ЭХ БЭЛТГЭЛ, ДИЗАЙН
Тухайн бүтээгдэхүүний дизайн, эх загварыг мэргэжлийн эх бэлтгэгчээр хийлгэж, 1 удаа уншилтыг хэвлүүлэн авч засварласны дараа захиалагч өөрийн гарын үсгээр баталгаажуулна.
03 ХЭВЛЭХ
Эх нь эцсийн байдлаар батлагдан дараагийн дамжлагад шилжин, хавтан боловсруулалт, офсет болон дижитал хэвлэлийн цехүүдээр технологийн дагуу хэвлэгдэн гарна.
04 ХЭВЛЭЛИЙН ДАРААХ
Хэвлэх цехээс гарсан хэвлэмэл хуудсуудыг нугалаа, холио, үдээ, оёо болон наалтын цехүүдээр дамжин эцсийн бүтээгдэхүүн болно. Бэлэн болсон бүтээгдэхүүний чанарыг шалгаж пресслэх, хайрцаглах зэрэг баглаа боодлын аль тохиромжтойг сонгон савлаж, захиалагчийн гарт хүргэнэ.