mustpublishing
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бидний тухай
ШУТИС хэвлэлийн газар анх 1998 онд Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” төслийн санхүүжилт, Хэвлэлийн машин үйлдвэрлэлийн “ХАЙДЕЛЬБЕРГ” концерний дэмжлэгээр “Хэвлэлийн үйлдвэр сургалтын төв”(ХҮСТ) нэртэйгээр үүсгэн байгуулагдсан юм. 2002 оноос ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн дэргэд хэвлэлийн үндсэн техник тоног төхөөрөмжөө суурилуулан сургалтын үйл ажиллагаа болон үйлдвэрлэлээ албан ёсоор эхлүүлсэн.
ХҮСТ-ийн машин тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах хэрэгцээ нэн тэргүүнд тавигдаж төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг 2011 онд эхлүүлж, бүтцийн өөрчлөлтөөр ШУТИС-ийн захиргааны удирдлагад шилжүүлсэн.
Шинэчлэх төслийн хүрээнд 2015 оны 12 сард ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр тоног төхөөрөмжийн томоохон шинэчлэл хийж Японы улсын “Коника минолта” корпорацийн албан ёсны дистрибьютер “Санко маркетинг монголиа” ХХК-аар дамжуулан орчин үеийн шинэ технологи болох дижитал, автомат хар, цагаан Про-951, өнгөт пресс Bizhub-C1070, өнгөт сanon IPF841, өнгөт баннер иж бүрэн машинуудаар тоноглогдож үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
mustpublishing
2017 оноос ШУТИС Хэвлэлийн газар болон өргөжин, “ХАЙДЕЛЬБЕРГ” print master-52-2 маркийн машин мөн оёо sx-460A-B, үдээ DQB404-02GB машин тус тус авсан. хэвлэх үйлдвэр болон редакцийн зөвлөл гэсэн шинэ бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна. Редакцийн зөвлөл нь профессор багш, судлаачдын бүтээлийг хянан, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. ШУТИС хэвлэлийн газар нь зах зээлд хэвлэмэл бүтээгдэхүүн хэвлэн нийтлэх, бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх ашигтай ажиллах зорилготой.
Манай хамт олон хэвлэлийн салбарт олон жил ажилласан туршлагатай, чадварлаг техникийн мэргэжилтнүүдээс бүрдсэн. Цаашдаа мэргэшсэн баг хамт олон бүрдүүлэх, орчин үеийн дэвшилтэт шинэ шилдэг тоног төхөөрөмжөөр өндөр чанартай, хямд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллаж байна.