Ном, Сурах бичиг
Ном, сурах бичгийн хавтас нь хатуу болон зөөлөн гэсэн хоёр төрөл байж болох бөгөөд Удаан хадгалах сайн чанарын номуудыг гол төлөв хатуу хавтастайгаар хийдэг. Хатуу хавтастай ном нь бат бөх, сайн дэлгэгддэг давуу талтай. Номыг мөн хайрцаглаж болох бөгөөд номын хайрцаг нь цуврал номуудыг нэгтгэхээс гадна бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй тансаг харагдуулна.
Бүтээгдэхүүний мэдээлэл
Ном, сурах бичгийн хэмжээ нь A4, A5, A6, B5 мөн стандарт бус төрөл бүрийн хэмжээстэй. Номын дотор нүүрний өнгө нь 4 өнгө, 2 өнгө, хар өнгөтэй байх боломжтой. Материалын хувьд 80, 105грам. Бэхэлгээ нь наалт, унаа үдээтэй. Хэвлэх доод хэмжээ 1 ширхэг. Ажлын 1-5 өдөрт бэлэн болно. Та хэвлүүлэх эхээ бэлэн болгон авчрах, эсвэл манай дизайнераар эхээ бэлдүүлэх боломжтой. Эхээ бэлдүүлэн хэвлэх тохиолдолд та шаардлагатай тэкст болон зургаа бэлдээрэй.
Цаасны мэдээлэл
Матт цаас нь 80-300 гр/м2 100% таримал ойн гаралтай модоор хийгдсэн, гадаргуу нь гэрэл йлгохгүй бүрсгэр боловсруулалттай цаас юм. Онцлог: Цаасны ширхэг нягт, хэвлэх үед агших сунах, өнгө зөрөх эрсдэлгүй, гэрэл ойлгох, гялалзах чадвар өндөр бөгөөд удаан хугацаагаар хадгалах эдэлгээтэй хэвлэлийн бүтээгдэхүүнд ашиглахад тохиромжтой. Зориулалт: Хар ба цагаан өнгө хосолсон текстэй Цайвар өнгө(цагаан, саарал, бусад завсрын өнгө)-ийн дэвсгэртэй, 4 өнгийн хэвлэлттэй том хэмжээтэй фото зураг, дүрстэй эх файл хэвлэхэд зориулсан цаас юм. Шохойтой цаас нь 80-300 гр/м2 100% таримал ойн гаралтай модоор хийгдсэн, гадаргуу нь гөлгөр боловсруулалттай цаас юм. Онцлог: Цаасны ширхэг нягт, хэвлэх үед агших сунах, өнгө зөрөх эрсдэлгүй, гэрэл ойлгох, гялалзах чадвар өндөр бөгөөд удаан хугацаагаар хадгалах эдэлгээтэй хэвлэлийн бүтээгдэхүүнд ашиглахад тохиромжтой. Зориулалт: Зураг бичвэр хосолсон, 4 өнгийн хэвлэлттэй эх файл хэвлэхэд зориулсан цаас юм.